🤳 Жинхэнэ, бодит контент яагаад үнэ цэнтэй болж байна вэ?
Сүүлийн үед сошиал медиа орчинд маш сонирхолтой нэгэн хандлага давамгайлах болсон нь “authentic контент” буюу жинхэнэ, шүүлтүүргүй, бодит дүрслэлтэй контентын үнэ цэнэ огцом өссөн явдал юм. Хэрэглэгчид төгс зураглал, төгс нүүр будалт, хиймэл байдалд залхаж, жирийн амьдралыг тусгасан энгийн атлаа үнэн мэдрэмж төрүүлдэг контент-ыг илүү үзэх болжээ.🔍 Authentic контент гэж яг юу вэ?Энгийнээр хэлбэл, authentic контент гэдэг нь дараах шинжүүдтэй:- Шүүлтүүр багатай, бодит өнгө аястай зураг болон бичлэг- Төгс бус, энгийн бичвэр, real-life caption-ууд- “Тааруу гэрэлтэй байсан ч” үнэн мөчийг харуулсан зураг- Хэрэглэгчийн шууд сэтгэгдэл, туршлага, хуваалцалт📈 Яагаад ийм контент үнэ цэнтэй болчихов?- Итгэл төрүүлдэг- Хэт төгс, хиймэл зургууд худал реклам мэт сэтгэгдэл төрүүлдэг бол бодит зургууд “энэ яг л надтай адил хүн байна” гэх мэдрэмж төрүүлдэг. Ингэснээр итгэлцэл, сэтгэл татам байдал өсдөг.Хэрэглэгчийн шийдвэрт шууд нөлөөлдөг:– Судалгаагаар хэрэглэгчдийн 90% нь бусдын үнэлгээ, хэрэглээний жинхэнэ сэтгэгдэлд тулгуурлаж худалдан авалт хийдэг гэжээ. (Эх сурвалж: Nielsen)TikTok, Instagram Reels-ийн алгоритм бодит байдлыг дэмжиж байна:– Хэт засварласан, рекламын шинжтэй видео контентуудаас илүүтэй “filter-гүй” lifestyle бичлэгүүд илүү сайн үзэлт авч байна.👥 UGC буюу Хэрэглэгчийн үүсгэсэн контент давамгайлж байнаAuthentic контентын бас нэг гол хэлбэр бол User-Generated Content (UGC) юм. Энэ бол таны хэрэглэгчид өөрсдөө танай бүтээгдэхүүн/үйлчилгээг ашиглаж буйгаа зураг, бичлэг, сэтгэгдлээр дамжуулан хуваалцаж буй зүйл юм.📌 Жишээ:- Хэрэглэгч танай кофены аягыг барьсан зураг Instagram сторидоо тавина- TikTok дээр “Unboxing” хийж, сэтгэгдлээ шууд хэлнэ- Facebook коммент хэсэгт танайхыг магтсан сэтгэгдэл бичнэ- Эдгээр нь бүгд брэндийн нэр хүндийг өсгөх, хэрэглэгчдийг итгэхэд нөлөөлөх асар хүчтэй зэвсэг юм.✍️ Брендүүд юуг хийх ёстой вэ?🔹 Хэт гоё зураг тавих гэж хичээлгүй, энгийн мөчийг хуваалцЖишээ нь: “Манай хамт олон оффис дээрээ дараагийн гоё нууцаа задлахгээд бэлдэж байна” гэх мэт энгийн фото🔹 Хэрэглэгчдийн оруулсан контентыг repost хийж урамшуул- “Сарын шилдэг хэрэглэгчийн зураг”, “Манай хэрэглэгч ингэж хэрэглэж байна” гэх мэт хэлбэр🔹 Хэрэглэгчдийг контент хуваалцахад уриалах– Challenge, Giveaway, тэмдэглэл, hashtag ашиглуулж хуваалцуулах🧩 Эцэст нь: Жинхэнэ байдал = Итгэлцэл = Худалдан авалтХэрэглэгчид “Хэн үнэн байна, түүнд л итгэнэ” гэсэн хандлагатай байдаг. Брэндүүд үүнийг ойлгож, маркетингдаа шүүлтүүргүй, бодит дүрслэл бүхий контентуудыг түлхүү оруулах нь илүү үр дүнтэй байх болно.🎯 eBiz - Сошиал маркетинг зөвөлгөө 102