
👑 #1: “Content is King. Engagement is Queen.” 👑
Сошиалд амжилттай байхын тулд зөвхөн пост хийх нь хангалтгүй.
Хүмүүсийн сэтгэлд хүрэх контент бүтээж, comment, share, like-аар дамжуулж харилцаа үүсгэх хэрэгтэй.
👉 Хэрэглэгчидтэйгээ “харилцах”, тэднийг “сонсох” нь брэндийн хамгийн хүчтэй хөрөнгө болдог.
🧠 #2: Пост бүр зорилготой байг
Пост оруулах болгонд өөрөөсөө дараахыг асуугаарай:
✅ Энэ пост хэрэглэгчид ямар үнэ цэнэ өгөх вэ?
✅ Тэдний асуудлыг шийдэж чадах уу?
✅ Брэндийнхээ ямар үнэ цэнийг харуулж байна вэ?
🎯 Хүмүүс танд биш, өөрсдөдөө хэрэгтэй зүйлд анхаарал хандуулдаг шүү.
📊 #3: Постын форматаа солигтун
Дагагчдыг уйдаахгүйн тулд төрөл бүрийн контентын төрөл ашиглах хэрэгтэй.
📸 Зураг + богино тайлбар
🎥 Reels/video
❓ Асуулттай пост
🧩 Story poll / quiz
🎁 Урамшууллын зар
💡 Бүтээлч байдал + Тогтмол байдал = Итгэлцэл + Борлуулалт
🎯 eBiz - Сошиал маркетинг зөвөлгөө 101
