2 сарын өмнө
Энэ хичээлээр та Facebook, Instagram хаягтаа зориулсан автомат хариулагч (чатбот) угсарч, хэрэглэгчдэд 24/7 хариу өгөх, мэдээлэл түгээх, борлуулалтаа нэмэгдүүлэх боломжийг суралцана.
Хэрвээ та онлайнаар бараа зардаг, эсвэл үйлчилгээгээ Facebook, Instagram-аар дамжуулан хүргэдэг бол өдөржин хүмүүст хариу бичих, мэдээлэл өгөх нь үнэхээр цаг их авдаг байх. Тиймээс та автомат хариулагч буюу чатбот ашиглан хэрэглэгч бүрт 24/7 хариу өгөх системийг маш энгийн байдлаар өөрөө хийж сурна.
Яагаад чатбот автомат хариулагчтай болох хэрэгтэй вэ?
🔹 Чатбот гэж юу вэ? – Яагаад бизнесүүд энэ системийг ашигладаг болохыг анхнаас нь ойлгоно.
Хэрэглэгчтэй яриа өрнүүлдэг, мэдээлэл өгдөг, захиалга авдаг бүх процессыг яаж автомат болгохыг танилцуулна.
🔹 Автомат хариу илгээх тохиргоо хийх – Хэн нэг нь “үнэ хэд вэ?”, “байна уу?” гэж бичихэд таны оролцоогүйгээр автоматаар хариу явдаг болгож сурна.
🔹 Цэс үүсгэх – Жишээ нь: “Бидний тухай”, “Захиалах”, “Холбоо барих” гэх мэт товчлууруудтай цэс үүсгэнэ. Үйлчлүүлэгчид өөрсдөө товч дараад мэдээллээ аваад сурчихна.
🔹 Хугацаатай сануулга явуулах – Холбогдсон хэрэглэгчдэд “та бараагаа мартчихсан бол уу?”, “манай хямдрал дуусахад 2 өдөр үлдлээ” гэх мэт мессеж автоматаар явуулах тохиргоо хийнэ.
🔹 Олон хүнд нэгэн зэрэг мессеж илгээх – Шинэ бараа ирсэн, хямдрал эхэлсэн үед бүх харилцагч руугаа нэг товч дараад мессеж явуулах аргыг сурна.
🔹 Түлхүүр үг тохируулах – Хэрэглэгч “захиалах”, “хаяг”, “хүргэлт” гэх мэт үг бичихэд тохирсон мэдээллийг автоматаар явуулдаг болгоно.
🔹 Постны сэтгэгдэлд хариу илгээх – Пост дээр хэн нэг нь коммент үлдээхэд, мессежээр “Сайн байна уу? Захиалах бол энд дарна уу” гэх мэт хариу очдог тохиргоог хийж сурна.
🔹 Сурталчилгаандаа (бүүстдээ) холбох – Зар тавьсан пост руу хүмүүс сэтгэгдэл үлдээх, чат руу орж ирэх бүрт шууд автомат хариу явдаг болгоно. Борлуулалтаа өсгөх гайхалтай арга.
🔹 Instagram хуудас руу суулгах – Facebook-дээ хийсэн автомат хариулагчийг Instagram хаягтайгаа холбож, ижил системээр хариулт өгдөг болгоно.
🤖 Энэ бүхнийг сураад та:
✅ Ажлаа автоматжуулж
✅ Өдөр шөнөгүй хариу бичихээ больж
✅ Илүү олон хүнд нэгэн зэрэг хариу өгч
✅ Борлуулалтаа өсгөж чадна!
Энэ хичээлээр та Facebook, Instagram хаягтаа зориулсан автомат хариулагч (чатбот) угсарч, хэрэглэгчдэд 24/7 хариу өгөх, мэдээлэл түгээх, борлуулалтаа нэмэгдүүлэх боломжийг суралцана.
Чатбот гэж юу вэ? Яагаад хэрэгтэй вэ? Хэрхэн яаж ашигладаг вэ гэдгийг анхан шатнаас нь тайлбарлана.
Хэрэглэгч асуулт асуухад автоматаар хариу илгээдэг тохиргоог хэрхэн хийхийг заана.
Чатботын цэснүүдийг яаж удирдах, хэрэглэгчтэй амархан холбогдох тохиргооны талаар.
Чатботын туслах болон угтах цэсүүдийг хэрхэн удирдаж, тохируулах талаар. Мөн хэрэглэгчийн дурын чатад хариу явуулах тохиргоог удирдах талаар.
Холбогдсон хэрэглэгчдэд тодорхой хугацааны дараа (жишээ нь: 5 минут, 1 цаг г.м) автоматаар сануулга мессеж илгээх тохиргоо.
Бүх холбогдсон хэрэглэгчдэдээ нэгэн зэрэг мессеж явуулах хялбар арга.
Хэрэглэгч “үнэ”, “захиалах” гэх мэт үг бичихэд автоматаар тохирсон хариу явуулах тохиргоо.
Постонд сэтгэгдэл үлдээсэн хүнд автоматаар мессеж очдог тохиргоог хийх.
Facebook boost буюу сурталчилгаанд чатботыг холбож, автомат хариулттай болгох.
Instagram хаягтаа чатбот суулгах, Facebook-ийн ботыг Instagram-т ашиглах арга.
Тухайн чатбот платформын тохиргооны хамгийн хэрэгтэй хэсгүүдийг энгийнээр танилцуулна.