1 сарын өмнө
Энэхүү сургалтад бид Хятадаас хямд бараа захиалахаас эхлээд, Facebook page, Instagram хуудас нээх, Canva-аар контент хийх, чатбот угсрах, 500₮-өөр веб сайт бүтээх, хүргэлтийн систем бүрдүүлэх, Facebook boost хийх гээд онлайн бизнесийн бүхий л шат дамжлагыг цогцоор нь заасан.
Энэхүү сургалтад бид Хятадаас хямд бараа захиалахаас эхлээд, Facebook page, Instagram хуудас нээх, Canva-аар контент хийх, чатбот угсрах, 500₮-өөр веб сайт бүтээх, хүргэлтийн систем бүрдүүлэх, Facebook boost хийх гээд онлайн бизнесийн бүхий л шат дамжлагыг цогцоор нь заасан.
Та Хятадаас хямд үнэтэй бараа захиалж, өөрийн брэндийг бүтээж, сошиал медиад идэвхтэй борлуулалт хийж, бүр хүргэлтийн системтэй онлайн дэлгүүр ажиллуулахыг хүсэж байна уу?
Тэгвэл энэхүү цогц сургалт танд онлайн шопыг анхны алхмаас нь эхлэн, амжилттай ажиллуулж сурах бүхий л мэдлэг, аргачлалыг шат дараатайгаар заах болно.
✨ Сургалтад багтсан агуулгууд:
🛒 1. Хятадаас хямд бараа захиалах арга
Taobao, Pinduoduo зэрэг платформоос найдвартай, чанартай барааг бөөний үнээр захиалах алхам бүрийг заана.
🤖 2. AI ашиглан дэлгүүрийн нэр, лого бүтээх
ChatGPT, AI хэрэгслүүдийг ашиглан өөрийн онцлогт тохирсон нэр, лого-г богино хугацаанд бүтээж сурах.
📱 3. Facebook, Instagram хаяг нээх ба холбох
Сошиал хаягуудаа хэрхэн бизнесийн зориулалтаар үүсгэж, хооронд нь уялдуулах талаар дэлгэрэнгүй зааварчилгаа.
🎨 4. Canva ба CapCut ашиглан контент бүтээх
Гар утсаараа эсвэл компьютер дээрээ зураг, видео, постер бүтээж, хэрэглэгчдэд сонирхолтой контент хүргэх аргууд.
💬 5. Чатбот угсрах, автомат хариулагчтай болох
Facebook, Instagram хуудсандаа автомат хариулагч суурилуулж, захиалга хүлээн авах, мэдээлэл өгөхийг автоматжуулах.
🌐 6. 500₮-өөр веб сайт бүтээх, домайн нэр авах
Хамгийн хямд зардлаар өөрийн онлайн дэлгүүрийн вебсайтыг бүтээж, хэрэглэгчдэд илүү мэргэжлийн байдлаар хүрэх.
🚚 7. Хүргэлтийн систем ба агуулах зохион байгуулалт
Захиалга хүргэх үйл явцыг хэрхэн хялбарчлах, агуулах төлбөргүй шийдэл хэрэгжүүлэх талаар жишээ, аргачлалтайгаар заана.
📢 8. Facebook Boost үр дүнтэй хийх
Facebook-ийн зар сурталчилгаа (boost)-г хэрхэн оновчтой тохируулах, зөв хүмүүс рүү чиглүүлж, бага зардлаар их үр дүнд хүрэх алхмууд.
🎥 Нийт: 8 бүлэг, 60 гаруй видео хичээлтэй
Хичээл бүр энгийн, ойлгомжтой хэлбэрээр тайлбарлагдсан бөгөөд та ямар ч техник, маркетингийн мэдлэггүй байсан ч ойлгож, дагаж хийх боломжтой!
Энэхүү хичээлээр Таобао сайтад бүртгүүлэхээс эхлээд Alipay холбох, бараа захиалах, үнэ тооцох, чанартай дэлгүүр сонгох, захиалгаа хянах зэрэг бүх үе шатны зааврыг ойлгомжтой, дарааллаар нь хүргэнэ. Та өөрөө Хятадаас хамгийн хямд барааг шууд захиалж сурах болно.
Таобао сайтад өөрийн бүртгэл үүсгэх алхам алхмаар заавар.
Хэрэглэгч цэсийн мэдээллээ өөрчлөх.
Монгол руу хүргэлт хийлгэхийн тулд карго хаягаа зөв оруулах арга.
Таобао дээр карт холбож төлбөр хийх арга.
ОУ-н картгүй бол хэрхэн шийдэх вэ зөвлөмж.
Alipay данс хэрхэн нээх, бүртгүүлэх заавар.
Alipay-г Taobao бүртгэлтэйгээ хэрхэн холбох тухай.
Барааны бодит үнэ, карго болон нийт зардлыг тооцох арга.
Үнэлгээ, сэтгэгдэл, дэлгүүрийн түвшинг харж бараа хэрхэн зөв сонгох вэ?
Таобаогоос хүссэн бараагаа үр дүнтэй хайх аргачлал.
Үнэ, үнэлгээ, хүргэлтийн сонголтоор нарийвчилсан хайлт хийх.
Хэрхэн худалдаалагчтай холбогдож мэдээлэл асуух вэ?
Сонгосон бараагаа хэрхэн зөв захиалах алхмууд.
Захиалга хаана явж буй эсэхийг хянах арга.
Алдаатай, эсвэл буцаахыг хүссэн захиалгаа хэрхэн цуцлах вэ?
Энэхүү хичээлээр та Pinduoduo апп-ыг ашиглан Хятадын үйлдвэрүүд болон дэлгүүрүүдээс хамгийн хямдаар бараа хайх, үнэ тооцох, карт холбох, захиалга хийх, бөөнөөр захиалах зэрэг бүхий л процессыг алхам алхмаар сурч, гар дээрээ бараа амжилттай захиалах чадвартай болно.
Апп татаж авах, анхны бүртгэл үүсгэх алхамууд.
Монгол руу бараа ирүүлэх карго хаягаа хэрхэн холбох вэ?
Каталогоор дамжуулан төрөл бүрийн барааг үзэх арга.
Хүссэн бараагаа зураг болон түлхүүр үгээр хайх аргачлал.
Барааны үнэ, хүргэлт болон нийт зардлыг хэрхэн тооцох вэ?
Үнэ, үнэлгээ, сонголт зэргээр шүүлтүүртэй хийх.
Таалагдсан дэлгүүрээ дагаж, дуртай бараагаа хадгалах арга.
Барааны үнэлгээ, худалдан авагчдын сэтгэгдэлтэй танилцах.
Хятад хэл дээрх мэдээллийг ойлгоход хэрэгтэй орчуулгын аппууд.
Захиалгын тээврийн кодыг хаанаас хэрхэн харах вэ?
Захиалах барааны өнгө, хэмжээг зөв сонгох заавар.
Олон улсын картаа хэрхэн холбох вэ?
Холбосон картаа системээс устгах алхмууд.
Сонгосон бараагаа зөв захиалах алхам алхмаар заавар.
Бөөнөөр буюу wholesale бараа захиалах онцлог, аргачлал.
Захиалгад алдаа гарахаас сэргийлэх зөвлөмжүүд.
Pinduoduo аппын үндсэн цэс, тохиргооны бүтэцтэй танилцах.
AI ашиглан онлайн шопийн нэр ба лого бүтээх хичээл Энэхүү бүлэгт та хиймэл оюун ухааныг ашиглан өөрийн онлайн дэлгүүрт тохирох, сонирхол татам нэр сонгох болон мэргэжлийн түвшний лого бүтээх аргуудыг сурна. Танд ямар ч ур чадвар байх шаардлагагүй — зөвхөн санаагаа оруулаад, AI-гаар загварчлуул!
Хиймэл оюун ухааныг ашиглан өөрийн онлайн дэлгүүрт тохирох, нэр сонгох, лого бүтээх аргууд
Энэ бүлгээр та Facebook Page, Instagram хаяг хэрхэн үүсгэх, эдгээрийг хооронд нь холбож нэг систем болгон удирдах аргуудыг сурах болно. Цаашдын сурталчилгаа, борлуулалтын үндэс болох суурь алхмууд юм.
Бизнесийн Facebook page болон Instagram хаягаа хэрхэн зөв нээх, тэдгээрийг хооронд нь уялдуулан холбож, цогц байдлаар удирдах аргачлал.
Энэ бүлэгт та Canva платформын үнэгүйг ашиглан өөрийн бизнест зориулсан постер, пэйжийн ковер, профайл зураг зэрэг сошиал медиа контентуудыг мэргэжлийн түвшинд, хялбар аргаар бэлтгэхийг сурна.
Бизнесээ сурталчлах анхан шатны постеруудыг Canva-аар хэрхэн хурдан, амархан хийхийг заана.
Пэйжээ мэргэжлийн мэт харагдуулах профайл зураг ба ковер дизайныг Canva-аар бүтээх арга.
Энэ бүлэгт та Facebook, Instagram хаягтаа зориулсан автомат хариулагч (чатбот) угсарч, хэрэглэгчдэд 24/7 хариу өгөх, мэдээлэл түгээх, борлуулалтаа нэмэгдүүлэх боломжийг суралцана.
Чатбот гэж юу вэ? Яагаад хэрэгтэй вэ? Хэрхэн яаж ашигладаг вэ гэдгийг анхан шатнаас нь тайлбарлана.
Хэрэглэгч асуулт асуухад автоматаар хариу илгээдэг тохиргоог хэрхэн хийхийг заана.
Чатботын цэснүүдийг яаж удирдах, хэрэглэгчтэй амархан холбогдох тохиргооны талаар.
Чатботын туслах болон угтах цэсүүдийг хэрхэн удирдаж, тохируулах талаар. Мөн хэрэглэгчийн дурын чатад хариу явуулах тохиргоог удирдах талаар.
Холбогдсон хэрэглэгчдэд тодорхой хугацааны дараа (жишээ нь: 5 минут, 1 цаг г.м) автоматаар сануулга мессеж илгээх тохиргоо.
Бүх холбогдсон хэрэглэгчдэдээ нэгэн зэрэг мессеж явуулах хялбар арга.
Хэрэглэгч “үнэ”, “захиалах” гэх мэт үг бичихэд автоматаар тохирсон хариу явуулах тохиргоо.
Постонд сэтгэгдэл үлдээсэн хүнд автоматаар мессеж очдог тохиргоог хийх.
Facebook boost буюу сурталчилгаанд чатботыг холбож, автомат хариулттай болгох.
Instagram хаягтаа чатбот суулгах, Facebook-ийн ботыг Instagram-т ашиглах арга.
Тухайн чатбот платформын тохиргооны хамгийн хэрэгтэй хэсгүүдийг энгийнээр танилцуулна.
Тус хичээлээр та өдөрт 500₮-өөр өөрийн гэсэн веб сайттай болох, нэр (домайн) бүртгүүлэх хамгийн хялбар аргыг суралцана. Код бичих шаардлагагүй, веб сайтын ямар ч мэдлэггүй хүнд ч ойлгомжтой байдлаар заасан хичээл.
Онлайн дэлгүүртэй болохын тулд заавал үнэтэй сайт хийлгэх шаардлагагүй!
Бараагаа заавал өөрөө хадгалж, хүргэлт зохион байгуулахгүйгээр хэрэглэгчиддээ хамгийн хялбараар хүргэх шийдлийг энэ хичээлээр заана. Та агуулах түрээслэхгүйгээр, төлбөргүйгээр хүргэлттэй системийг хэрхэн ашиглах талаар бүрэн ойлголттой болно.
Хэрэв та бараагаа хадгалах агуулах түрээслэхгүйгээр хүргэлт хийхийг хүсвэл энэ бүлэгт хэрэгтэй бүх мэдлэгийг авахаас гадна, зардал багатай хүргэлтийн систем хэрхэн ашиглахыг сурах болно.
Энэ бүлэгт та Facebook-ийн сурталчилгааг хэрхэн зөв тохируулж, олон хүнд хүрч, борлуулалтаа өсгөхийг сурах болно. Facebook boost-ийг хэрхэн ашиглах, зорилтот бүлэгтээ хэрхэн хүрэх, төсөв, зорилтыг тохируулах талаар дэлгэрэнгүй зааварчилгаа өгнө.
Facebook сурталчилгааны account үүсгэх, хэрхэн бүртгүүлэх, анхны тохиргоог хийх заавар.
Facebook сурталчилгааны бүтэц гэж юу вэ? Campaign, Ad Set, Ads гэсэн гурван хэсгийг ойлгож, хэрхэн ашиглахыг сурах.
Сурталчилгаа явуулах зорилгоо тодорхойлох, юу хүрэхийг хүсч байгаагаа тохируулах заавар.
Хэрэглэгчийг тодорхой үйлдэл хийхэд хэрхэн урих, ямар зорилт тавих талаар.
Сурталчилгаандаа хэдэн төгрөг зарцуулахыг шийдэж, төсвийг тохируулах.
Сурталчилгааг хэнд, хэрхэн хүргэхийг тохируулах, өөрийн зорилтот бүлэгтэй болох.
Сурталчилгаа хэрхэн үүсгэх, пост, контентоо хэрхэн сонгох, текст хэрхэн бичих талаар заавар.
Сурталчилгааны үр дүнг хэрхэн шалгах, ямар тоонуудыг харж, үүсгэсэн сурталчилгаа хэр сайн ажиллаж байгаа эсэхийг тодорхойлох.